Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт өмнөх 10 хоногоос хүйтний эрч суларсан үзүүлэлттэй байв. Их нууруудын хотгорын сумдаар агаарын дундаж температур 20-23 градус, өндөр уулын сумдын нутгаар 10-18 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 11-15 градус, хүйтэн байлаа. Агаарт өдөртөө нийт нутгаар 3 градус дулаанаас 14 градус хүйтэн, шөнөдөө нийт сумдын нутгаар 22-34 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн Их нууруудын хотгорын сумдаар Жаргалант, Чандманьд 29, Манхан, Дарвид 30-31, Мянгад, Дөргөнд 32, Эрдэнэбүрэнд 34 градус хүрч хүйтэрсэн. Манхан, Дарви, Мянгад, Дөргөн, Эрдэнэбүрэн сумдад агаарт -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо 2-5 ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 20-25 градус, бусад сумдын нутгаар 13-19 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн дулаан өдөртөө 8 градус дулаанаас 9 градус хүйтэн, хамгийн хүйтэн шөнөдөө 27-36 градус хүрч хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн Их нууруудын хотгорын сумд болон Цэцэг, Булган, Алтай сумдаар 30-36 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөн дээр -40.0 градусаас доош орсон хоног энэ 10 хоногт ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 12.7 мм цас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Мянгадад 2.8 мм, Чандмань, Дөргөнд 2.1 мм, Булган, Дарвид 1.6-1.1.9 мм, Үенч, Алтайд 0.7-0.9 мм, Жаргалант, Эрдэнэбүрэнд 0.3 мм, Цэцэгт 0.0 мм тунадас оржээ. Уулын сум болох Мөнххайрхан, Мөст, Ховд, Дуут сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт өндөр уулын сумдын нутгаар ихэвчлэн салхи шуургатай байлаа. Бусад нутгаар тогтуун байсан. Салхи шуургатай байсан сумдыг авч үзвэл: Салхины их хурд секундэнд Ховд суманд 20 метр, Мөнххайрханд 15 метр, Мөст, Дуут сумдын нутгаар 13-14 мет, Чандманьд 12 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Бусад сумдын нутгаар 2-8 метр салхитай байв.
Цас(Snow): Аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, 30 орчим хувь нь цасгүй байна. 12 дугаар сарын 31-ны цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч сумдад цасны зузаан өмнөх 10 хоногоосоо нэмэгдэж 8-12 см, цасны нягт нь Алтайд 0.03 г/см3, Үенчид 0.02 г/см3 –тай, Дарвид 4 см, Дөргөн, Булганд 3 см, Зэрэг, Манханд 1см, Жаргалант 0 см 10 баллын цастай, Чандмань, Эрдэнэбүрэнд 2 см , 5-9 баллын цасан бүрхүүлтэй байна. Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дуут, Ховд, Цэцэг суманд цасгүй. Сумдын өндөр уул нуруу болон Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх бусад ажлууд үргэлжилж байна. Алтайн өвөр говийн сумдаар цас нэмэгдэж орсон байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар 12.7 мм цас орсон.
- Энэ 10 хоногт өндөр уулын сумдын нутгаар салхи шуургатай бусад нутгаар тогтуун байлаа. Ховд сумын нутгаар салхины их хурд 20 м/с хүрсэн.
- Нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй.
- Энэ сард нийт сумдаар малын хоргдол гараагүй байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2024 оны 01 дүгээр сарын 01-нд